|
Асуулт
|
Зөв хариулт буюу нэмэлт тайлбар.
|
1
|
Хүмүүс өөрсдийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох боломжтой
|
Энэ бол худал дам яриа. Хүмүүс хэнийг сонирхож, таалахаа сонгох боломжгүй, харин мэдэрдэг. Иймд олонхи эрдэмтэн, судлаачид өнөөдөр хүний бэлгийн чиг хандлага нь хүний амьдралын их эрт үед ихэвчлэн биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэдгийг тогтоосон.
|
2
|
ХДХВ/ДОХ нь зөвхөн гомосекс хүмүүсийн өвчин
|
|
3
|
Гомосекс эрчүүд ба лесби эмэгтэйчүүдийг гадаад байдлаар нь таньж болно
|
Энэ бол худал дам яриа. Гадаад байдлаараа гомо ба лесби хүмүүс бусдаас ялгагддагүй. Тэд бие биенийгээ илүү таних зорилгоор хувцаслалтандаа зарим нэгэн содон тэмдэг хэрэглэх тохиолдол байдаг. Харин ихэнх нь өөрсдийгөө гомо гэдгээ бусдаас нуудаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
|
4
|
Ихэнх лесби эмэгтэйчүүд эрэгтэй болох, ихэнх гомо эрчүүд эмэгтэй болох хүсэлтэй байдаг
|
Энэ бол худал дам яриа. Бэлгийн чиг хандлагаа бүрэн ойлгоогүй байхдаа өөрийгөө өөрчлөх, бусдын адил болох хүсэл эрмэлзэл олонхид төрдөг. Харин өөрийгөө бүрэн ойлгосны дараа энэхүү хүсэл үгүй болдог байна.
|
5
|
Ихэнх гомосекс хүмүүс эрүүл өсөн бойжиж, аз жаргалтай амьдардаг
|
|
6
|
Гомосекс байх нь гаж үзэгдэл
|
Энэ бол худлаа. Хүн судлаач Форд, Бееч нар гомо зан үйлийг нилээд анхааралтай судалсны эцэст сүүн тэжээлтний аймгийн бүх амьтанд ийм чиг хандлага байдаг болохыг тогтоосон байна. Ан амьтан, хорхой шавьж болон хүн төрөлхтний хөгжлийн бүхий л үе шатанд ижил төрлийн хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ.
|
7
|
Гомосекс хүмүүс чин сэтгэлээсээ хүсэж, чармайвал гетеросекс чиг хандлагатай болох боломжтой
|
Энэ бол худлаа. Хэдийгээр гэй буюу лесби хүмүүс энэ чиг баримжаагаа өөрчлөхийг эрмэлзэн хүч чармайлт гаргаж байсан ч энэ нь ихэвчлэн талаар өнгөрч байжээ. Хүмүүс ихэвчлэн ижил хүйстэнтэй хавьтахыг гаж зуршил буюу өвчин гэж үзэж эмчлэхийг оролдож байсан боловч эмчлэгдэх боломжгүй байлаа. Учир нь энэ бол өвчин биш. Харин гомо хүмүүсийн хувьд бэлгийн амьдралынхаа зан үйлийг өөрчлөх боломжтой боловч өөрсдийн бэлгийн чиг баримжааг өөрчлөх боломжгүй юм. Тэгэхээр гэй юмуу лесби хүн эсрэг хүйсийнхэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог чиг баримжаатай болохыг эрмэлзэж оролдох нь өөрийнхөө дотоод мэдрэмжтэй зөрчилдөхөд хүргэж, ихэвчлэн сэтгэл зүйн гүн хямрал, өвчлөл үүсгэдэг.
|
8
|
Хэн нэгэн хүнийг гомосекс чиг хандлагатай болгох боломжгүй
|
Энэ бол үнэн. Хэдийгээр зарим хүмүүс багш нар, зөвлөгчид, түүнчлэн эцэг эх хүүхдүүдийг гэй юмуу лесби болоход нөлөөлдөг гэж итгэдэг боловч үнэндээ хэн нэгэн хүн хэн нэгний бэлгийн чиг хандлагыг өөрчилж чадна гэдэг нь худлаа юм. Амьдрал дээр л гэхэд гэй юмуу лесби эцэг, эхээс төрсөн хүүхдүүд тийм байдаггүй. Хүний бэлгийн чиг хандлага нь хүний амьдралын эрт үед магадгүй төрөх үед ч төлөвшсөн байдаг.
|
9
|
Хүүхдээ гомосекс болох эсэхэд эцэг эхчүүд ихээхэн нөлөөлдөг
|
Энэ бол худлаа. Эсрэг болон ижил хүйстэнтэйгээ мөн хоёулантай нь бэлгийн харьцаанд ордог бэлгийн чиг хандлага бүхий хүүхдүүд янз бүрийн гэр бүлд төрж, өссөн байдаг. Олон жилийн судалгаа эцэг эхийнх нь бэлгийн зан үйл хүүхдэд нь нөлөөлснийг баталсан буюу хүүхдийнхээ ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд орох зан үйлийн шалтгаан нь эцэг эх нь байсан тохиолдлыг олж тогтоосон нь үгүй байна. Ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд ордог зан үйл бүхий эцэг эхтэй айлын хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эсрэг хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд ордог зан үйлтэй байжээ. Түүнчлэн ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд ордог зан үйл бүхий хүмүүсийн ихэнх хувь нь эсрэг хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд ордог зан үйл бүхий гэр бүлд төрж өссөн байдаг.
|
10
|
Ижил хүйстэй хэн нэгний тухай боддог л бол гомосекс гэсэн үг.
|
Энэ бол худлаа. Үнэндээ бол олон хүмүүс амьдралынхаа аль нэг хугацаанд ижил хүйс бүхий хэн нэгний тухай тачаадан бодох нь байдаг. Гэхдээ энэ нь тэдгээр хүмүүс гэй юмуу лесби гэсэн үг биш юм. Гэхдээ тухайн хүний хүсэл тачаалын ихэнх хэсэг нь ижил хүйсийн хүн рүүгээ чиглэж байвал энэ нь өөр ойлголт юм. Энэ тохиолдолд тухайн хүн гэй юмуу лесби байж болох талтай. Аливаа хүн ганц шөнийн дотор гомо эсэхээ мэдэх боломжгүй юм. Энэ нь тодорхой цаг хугацааны явцад танигдана.
|